Үндэсний мэдээллийн төвд
12 цагт Зүрхний төрөлхийн гажигтай хоёр настай Г.Амур хүүд Японы эмч нар зүрхний мэс засал амжилттай хийсэн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
MN мэдээллийн төвд
11 цагт АТГ-ын Олон нийттэй харилцах зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Өнөөдөр Лондоны олимпийн дэвжээнд манай гурван тамирчин гарах хуваарь гарчээ. Боксын 52 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Н.Төгсцогт Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай тулалдана. Н.Төгсцогт Монголын цагаар 21:30 цагт рингнээ гарах юм.
Харин гараагаа амжилтгүй эхлүүлээд байгаа манай жүдочдыг төлөөлж, эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Д.Сумьяа 16:44 цагт Өмнөд Солонгосын бөх Ким Жан Дитэй барилдана. Мөн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир эхний тойрогтоо хийлсэн бөгөөд хоёрдугаар тойрогтоо мөн хийлээд байгаа Германы бөх Кристопер Воелктэй 17:45 цагт барилдах юм.

Сэтгэгдэл ( 0 )