Нидерландын загвар өмсөгч Юфки Штурм Монголын тухай баримтат кино хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

Улаан загалмай нийгэмлэгийн усны төсөл дээр хамтран ажиллахаар Нидерландын загвар өмсөгч Юфки Штурм өнгөрсөн долоо хоногт манай оронд ирсэн билээ. Тэрээр Монголд цэвэр усны шинэ төсөл хэрэгжүүлэх ажил дээр хамтран ажиллаж байгаа ба тус ажлын хүрээнд хөдөө орон нутгаар явж усны одоогийн нөхцөл байдалтай танилцахын сацуу хөдөөгийн амьдралын тухай баримтат кино хийхээр зураг авалтын ажилдаа оржээ. Монголчуудыг маш их найрсаг, зочломтгой сайхан ард түмэн хэмээн магтах тэрээр 15 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн байна. 17 настайдаа Нью-Йорк хот руу нүүснээр түүний амжилтын гараа эхэлсэн гэдэг. Арав гаруй жил загварын тайзыг эзэгнэсэн тэр  Victorio's secret-ийн гэрээт загвар өмсөгчөөр 3 жил, Chistian Dior, Giorgia Armani, Chanel, Dolce&Gabannа гэх мэт дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн нүүр царай болж байжээ. Түүний бас нэгэн зорилго нь дэлхийн загварын ертөнцөд Ази моделиуд хүч түрэн орж ирж байгаатай холбогдуулан сайн загвар өмсөгч болох ирээдүйтэй моделиудыг ажиглах аж. Сонирхуулахад, загвар өмсөгч Юфки Стурм манай орны залуучуудын талаар их ганган, загварын өндөр мэдрэмжтэй хүмүүс юм хэмээн ихэд магтсан сурагтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top