Фэйсбүүкчдэд Рагу таалагддаггүй

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Монголын анхны Facebook сонгууль үргэлжилж байна. Бид энэхүү сонгуулиар олны танил хүмүүсийг сонирхолтой санал асуулгын дор өрсөлдүүлж байгаа билээ. Энэ удаад бидний сайн мэдэх “Universe best song” тэмцээний шүүгчид болох Рагу, Шаман нарыг “Танд аль нь таалагддаггүй вэ?” гэсэн асуултын дор өрсөлдүүллээ. Сонирхолтой нь продюссер Рагу маань фэйсбүүкчдэд таалагддаггүй бололтой. Хамгийн их санал буюу 91 хувийн саналтайгаар Шаманаас илүү олны дургүйцлийг хүргэдэг гэдгээ харууллаа. Харин Шаман нь Франц улсын иргэн бөгөөд Монголын электро транс хөгжмийн урсгалд хувь нэмрээ оруулж яваа чадварлаг DJ нарын нэг. Нэг хэсэг дуучин Наран, Баярцэцэг нартай хамтран дуэт дуунууд дуулан өөрийн нууц авьяасаа нээгээд амжсан сэргэлэн нэгэн. Түүний төлөө фэйсбүүкчид 9 хувийн санал өгсөн нь дургүй хүмүүс тун ховор байдаг гэдгийг харуулж байна.

Монголын анхны “FaceBook” сонгуулийг “Монгол Freezone” Facebook Page, Freezone.zindaa.mn сайт хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэн сонгуульд оролцохдоо www.facebook.com/MongolFreezone хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top