“Urban Narrivities” үзэсгэлэнд манай урчууд оролцож байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

Наймдугаар сарын 30-нд Хонгконгийн “Schoeni art” галерейд нээлтээ хийх “Urban Narrivities” үзэсгэлэнд Монголын дүрслэх урлагийн залуу үеийн төлөөлөл болсон хэсэг уран бүтээлчид оролцохоор болжээ. Тус үзэсгэлэнд монгол зураг, уран баримал, сийлбэр хайчилбар, уран зургаар эрт эдүгээгийн Монгол орны амьдралыг харуулсан бүтээлүүдээр оролцох аж. Зураач М.Эрдэнэбаяр Ж.Мөнхцэцэг тэргүүтэй 9 уран бүтээлчид тус бүр 5-6 шинэ бүтээлээ илгээжээ. “Urban Narrivities”  үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top