Дэлхийн хэмжээний топ модель загвар өмсөгчид хүмүүнлэгийн үйлсэд нэгдэх нь элбэг. Ингэснээр моделиуд тухайн ажлаа хүмүүст сурталчлах, хандив цуглуулах гээд олон ажилд оролцдог аж. Саяхан Монголын улаан загалмайн нийгэмлэг Нидерландын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Шинэ нөөц-Шинэ боломж” сэдэвт ус эрүүл ахуйн төслийг 2011-2013 оны хооронд хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд энэ сарын 22-29 хооронд Нидерландын топ модель, дэлхийн шилдэг 50 загвар өмсөгчдийн нэг Юфки Штурм манай оронд ирлээ. Тэрээр Нидерландын улаан загалмайн сайн дурын элч аж. Харин манай улсаас эх орноо төлөөлөн мисс, загвар өмсөгч, топ модель Ч.Содтуяа Монголын улаан загалмайн сайн үйлсэд нэгдэн тус нийгэмлэгийн сайн дурын элч болжээ.

Сэтгэгдэл ( 4 )
bi taniig demjddeg shuu
bi taniig demjddeg shuu