БСШУ-ын сайдын нэрэмжит ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын роботын тэмцээний нээлт өнгөрсөн бямба гаригт болсон. Өнгөрсөн жилээс зохион байгуулж буй энэ тэмцээний хүрээнд БНСУ-ын Роботын нийгэмлэгийн төлөөлөл болсон 33 сурагч Монголд ирж, хүүхдүүдийн багт нэг нэгээрээ хуваагдан оролцжээ. Уг тэмцээн “Ногоон хот” гэсэн нэртэй учраас оролцогчид хог ялгагч, яндан буулгагч зэрэг экологид ээлтэй төрөл бүрийн робот бүтээж байгаа гэнэ. Хоёр өдөр сурагчид туршлага солилцон роботоо бүтээсэн ба өнөөдөр роботуудын жагсаалаар тэмцээний нээлт эхлэнэ. Сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлж, ногоон хотын төлөө нэгдсэн тэмцээнд 100 орчим хүүхэд оролцож байгаа юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )