Энэ жил Нийслэлийн Газрын албанаас иргэдэд шинээр өмчлүүлэх таван газрын байршлыг тогтоон баталжээ. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Хан-Уул дүүргийн Биокомбинамад 80 га, Налайх дүүрэгт 300 га, Багахангай дүүрэгт 160 га, Дэлгэрбулангийн аманд 100 га газрыг 2013 он хүртэл үнэгүй өмчлүүлэхээр болжээ. Монгол улсын иргэн нэг удаа үнэгүй газар өмчилж авах эрхтэй. Тиймээс дээр дурдагдсан газруудад та газар өмчилж авах хүсэлтэй бол харьяалах орон нутгийн Засаг даргад буюу газрын албанд тухайн газрыг эзэмших хүсэлт гаргана. Газрын алба иргэдийн өргөдлийг өгсөн дарааллын дагуу бүртгэж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан Засаг даргын захирамжаар эзэмших эрх олгох юм. Эзэмшсэн газраа өмчилж авахыг хүсвэл иргэд хүсэлтээ харьяалах орон нутгийн Засаг даргад гаргаж шийдүүлэх ёстой.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )