Монголын анхны Facebook сонгуулиар “Universe best song” тэмцээний шүүгч Б.Амархүү, Рагу Раман нарыг “хэн нь илүү шүүгч вэ?” асуултан доор өрсөлдүүлсэн юм. UBS телевизээр жил болгон зохион байгуулдаг “Universe best songs” тэмцээн дөрвөн жилийн нүүр үзэж байгаа билээ. Энэ жилийн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнээс дуучин Т.Ариунаа өөрийн ажил үүргийг дуучин Б.Амархүүд шилжүүлэн өгсөн. Ийнхүү “Universe Best Songs-2012” тэмцээн эргэн үзэгчдийн анхаарлын төвд орж шүүгч Б.Амархүүд үзэгчид сэтгэл хангалуун байгаа. Магадгүй энэ удаагийн шоунаас хамгийн шилдэг дуучин төрөн гарч магадгүй хэмээн үзэгчид найдаж хүлээдэг. Дуучин Б.Амархүү мэргэжлийн зүгээс илүүтэй шүүж, шүүмжлэлийг ч тэр, магтаалыг ч тэр оролцогчдод шулуухан хэлдэг. Гэхдээ фэйсбүүкчид Б.Амархүүд 40 хувийн санал өгчээ.
Харин шүүгч Рагу Раманыг үзэгчид Б.Амархүүгээс илүү шударга шулуун зантай хэмээн үнэлдэг болох нь харагдаж байна. Энэтхэг гаралтай Сингапурын иргэн тэрээр Монголд ирээд тав дахь жилдээ амьдарч байна. “Universe best songs” тэмцээнийг анх эхэлсэн цагаас нь хойш шүүсэн шүүгч гэдэг утгаараа ч тэр үү Рагу Раман 60 хувийн саналаар Б.Амархүүгээс сайн шүүгч гэдгээ харууллаа. Гэхдээ Б.Амархүү энэхүү тэмцээнийг шүүгээд удаагүй ч удахгүй Рагу Раманаас илүү гэдгээ харуулах нь дамжиггүй биз.
Монголын анхны “Facebook” сонгуулийг “Монгол Freezone” Facebook Page, Zindaa.mn сайтын дэд сайт Freezone.zindaa.mn хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэнд сонгуульд оролцохдоо www.facebook.com/MongolFreezone хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.
Координатор: zizo

Сэтгэгдэл ( 0 )