“Алтан гөрөөс” олон улсын яруу найрагчдын наадам тун удахгүй Монголд

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

Ирэх есдүгээр сарын 8-аас 17-ны хооронд Заан-Тэрэлжид олон улсын яруу найрагчдын   “Алтан гөрөөс ” наадам болох гэж байна. Тус наадам нь  байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилготой бөгөөд хүрэлцэн ирсэн яруу найрагчид монголын үзэсгэлэнт газруудаар аялах гэнэ. Мөн наадмын хүрээнд Монголын зохиолчдын эвлэл, Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Бельгийн вант Улс дахь Монгол Улсын өргөмжит консул Паул Ван Воувэ болон утга зохиолын “Хөх Мэдрэхүй” бүлгэм хамтран “Алтан гөрөөс” уншлагыг ч зохион байгуулахаар болжээ.Тус уншлагад оролцохыг хүссэн яруу найрагчид өөрийн улсдаа тодорхой хэмжээнд танигдсан , англи хэл эзэмшсэн байх ёстой аж. “Алтан гөрөөс” уншлагад гадаад орнуудаас 15, Монголын талаас 10 хүнийг оролцуулахаар төлөвлөжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top