Д.Энхмандахыг өнөөдөр шүүнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 31

Бусдын бичиг баримт ашиглан банкнаас 30 сая төгрөг залилан, бусдын машиныг 15 сая  төгрөгөөр худалдсан гэх хэрэгт холбогдоод байгаа Д.Энхмандахыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд шүүхээр болжээ. Түүний өмгөөлөгчөөр О.Баасанхүү ажиллаж байгаа юм. Түүнд холбогдох хэргийг таван жил шалган, шүүж байгаа бөгөөд нотлох баримт дутуу гэсэн шалтгаанаар хойшлогдсоор ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сарын 5-нд Чингэлтэй дүүргийн шүүх түүнийг гэм буруугүй гэж үзэн цагаатгасан юм. Гэвч шүүх хурлын дараа улсын яллагч нь уг шийдвэрийг үл зөвшөөрөн, Нийслэлийн прокурорт эсэргүүцэл бичсэн ажээ. Иймээс Д.Энхмандахыг дахин шүүхээр болсон байна.  

Д.Энхмандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т заасан зүйл ангиар шүүж байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол түүний эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top