Өнөөдөр нээгдэж буй замууд

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 31

Нийслэлийн автозамын газраас мэдээлж буйгаар таван чиглэлд зам хааж, засварын ажил гүйцэтгэж байгаа юм.

Өнөөдөр Усны гудамж буюу Циркийн зүүн талын зам болон Тээврийн товчооноос Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 300 метр хэсгийн зүүн урсгалыг нээнэ.

Харин маргааш Байгалийн түүхийн музейн уулзвараас хойшхи 260 метр хэсгийг нээх аж.

Мөн Сэлбийн хос гүүрний урд талын замыг ирэх есдүгээр сарын 7 хүртэл, Сансрын тунелийн зүүн талын уулзварыг есдүгээр сарын 1 хүртэл хаана гэв.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top