Манай улс “Хүүхдэд ээлтэй орон”-ы тоонд багтжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 31

Олон улсын хүүхдийн төлөө байгууллага “Хүүхдэд ээлтэй орон”-уудыг тодруулсан байна. Дэлхийн 120 орныг жагсаахад манай улс 59 дүгээрт жагсчээ. Хүүхдэд ээлтэй орныг жагсаахдаа хүүхдийн өсөлт, хөгжил, хүмүүжилд нөлөө үзүүлдэг эрүүл мэнд, боловсрол, хоол хүнс гэсэн үндсэн гурван үзүүлэлтээр хөгжлийн индекс гаргадаг аж. Жагсаалтад Япон улс тэргүүлж, Европ тэр дундаа баруун Европын нэр бүхий улсууд дараалан жагссан байна. Хэрэв манай улс хоёр орны ард жагссан бол “Хүүхдэд ээлгүй орон”-ы жагсаалтад багтах байжээ. Учир нь 60-аас хойш жагссан орнууд “Хүүхдэд ээлгүй орон” болдог байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top