6000 залуусыг нар мандтал нэгэн дээвэр дор нэгтгэж чаддаг “Sunrise festival-2012” наймдугаар сарын 3-ны 18:00 цагаас “River beach”-д болох гэж байна. Тус фестивальд хүрэлцэн ирсэн цоглог залуустаа зориулж найман DJ тус бүр 40 минутын турш өөрсдийн эрч хүч, мэдрэмжийг харуулсан цоглог хэмнэлээр доргиохоор төлөвлөжээ. Мөн фестивалийн үеэр циркийн үзүүлбэр, галын наадам зэргийг зохион байгуулахаар болсон байна. “Sunrise festival-2012” тасалбарыг “Битлз”-ийн хөшөөний баруун талд байрлах “Colour optic” нүдний шилний газарт худалдаалах аж.

Сэтгэгдэл ( 0 )