5000 ажлын байр шинээр бий болно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 31

БНХАУ-ын Леонин мужийн Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны танхимын дарга Ли Донг тэргүүтэй төлөөлөгчид Төв аймагт ажил хэргийн айлчлал хийлээ. Тэдний энэ удаагийн айлчлалын зорилго нь Төв аймагтай 2009 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэж байгаа юм. Төв аймгийн “Хөшигтийн хөндий”-д шинээр барих Олон улсын Нисэх буудлын дагуул хотын орон сууцны хорооллыг барих хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын уул уурхайн компани болох Жилинь мужийн “Ши Ян” групп, Төв аймгийн Баянцогт суманд жилдээ 4 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэр, нүүрс коксжуулах үйлдвэр, 1 сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр зэргийг байгуулж нийт зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулах төлөвлөгөөтэй байгаагаа танилцууллаа. Хэрэв эдгээр үйлдвэрийг төлөвлөгөөний дагуу амжилттай байгуулбал 5000 гаруй ажлын байр бий болох юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top