Сүрчиг үүссэн түүх

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 31

Эртний Египетийн хаад, хатад хөгжлийнхөө идэр үед өнөөгийн бидний хэрэглэж байгаа сүрчгийг байгалиас нь шууд хэрэглэдэг байжээ. Танд сонирхуулахад эртний Египетийн хатан хаан Клеопатра Сарнай, Нил, Мэлрэг гэх цэцэгсийг хандлан сүүнд хийж угаал үйлдэн, дан байгалийн гаралтай боловсруулаагүй тосыг түрхдэг байсан байна.

Дэлхийн үнэртэн гоо сайхны түүхэнд Францчууд асар их хувь нэмэр оруулсан.
Дундад зууны үед Францын хатагтай нар сүрчгийг бээлийндээ шингээн хэрэглэдэг байсан бол гарамгай жанжин Напелон Бонапарт тулалдаан бүрийнхээ өмнө өөр өөр сүрчиг түрхдэг байжээ. Түүний энэ үйлдлийг түүхчид тайлбарлахдаа тэрээр цацсан сүрчгээрээ дайсныхаа сэтгэлзүйд тодорхой нөлөө үзүүлдэг байсан гэжээ. Мөн үнэртэй ус, үнэрийн тухай “Үнэртэн” нэртэй гайхалтай кино байдаг. Энэ кинонд хүний үнэрлэх чадвар болон үнэрийн тухай маш сонирхолтой, үнэрийн тусламжтайгаар юуг ч хийж болохыг харуулсан байдаг.

Сүрчиг үйлдвэрлэгч анхны үйлдвэр одоогоос 400 гаруй жилийн өмнө Францын Грэсс хэмээх тосгонд үүссэн.
Өдгөө энэ хот олон улсын Сүрчиг үйлдвэрлэлийн төв нь болсон ба энд өдгөө сүрчиг үйлдвэрлэгч 30 аж үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр үйлдвэр сүрчиг үйлдвэрлэх төдийгүй өөр бусад орны сүрчиг үйлдвэрлэгчдэд хэрэгтэй гол бэлдмэлүүдийг экспортолдог. Тэд өөрт байхгүй түүхий эдээ Европ, Өмнөд Америк, Араб, Хятад, Энэтхэг орнуудаас импортолдог юм байна. Сүрчиг үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн бүх л үе шат патентлагдан нууцлагдсан байдаг. Эдгээрээс зөвхөн 4 үйлдвэр л жуулчдад өөрийн үйл ажиллагааг сонирхон үзэхийг зөвшөөрдөг байна.

Дэлхийн үнэртэнгийн урлагийг Америкийн, Европын гэсэн 2 урсгалд хуваан авч үздэг.
Европ урсгал нь өнө эртний түүхтэй. Үнэртний цуглуулга нь олон төрлийн найрлага, үнэрийн асар их баялаг мэдрэмж хэлбэлзэл, маш нарийн загварын савалгаатай, хялбар биш үйл ажиллагаатай.
Харин Америк маягийн сүрчгийн онцлог нь энгийн хэрнээ цоглог, спорт маягийн, Европ төрөлтэй харьцуулахад орчин үеийн, нийтлэг хамгийн гол нь тансаг байдалтай байдаг гэнэ.

Сүрчигний бүтэц
Сүрчгийг бүтээгдсэн байдлаар нь:
1. Байгалийн цэвэр түүхий эдээр бүтээгдсэн
2. Альдегид буюу 100% химийн аргаар бүтээгдсэн гэж 2 ангилдаг.
Байгалийн гаралтай сүрчиг бараг байдаггүй ба сүрчиг нь өөрт агуулагдах байгалийн бодисынхоо агууламжаар үнэлэгддэг. Цэвэр байгалийн түүхий эдийн агууламж нь ихсэх тусам сүрчигний үнэ нэмэгддэг. Учир нь 1 литр сарнайн охь гаргаж авахад 2000 цагийн ажиллагаа мянга мянган сарнайн дэлбээ шаардагддаг байна. Өдгөө дэлхийн зах зээл дээр 1 литр сарнайн охь 83 сая төгрөгийн үнэтэй байна. Хамгийн ховор, үнэтэй сүрчгийн түүхий эдэд Сарнай, Мэлрэг, Нил, цэцгүүд багтдаг. Та бидний сайн мэдэх дэлхийн нэртэй фирмүүд болох Estee Lauder, GiorgioArmani, Ralph Loren, Lancome сүрчгүүдийн найрлагын дийлэнх хувь байгалийн түүхий эд болох цэцэг, ургамлын ханднаас бүрддэг тул үнэтэй бас чанарлаг байдаг.

Эдгээр сүрчиг түрхсэний дараа 3 өөр янзаар хувиран үнэртдэг гайхалтай онцлогтой.
1. Top Note буюу дээд үнэр: 15-20 минут үнэртдэг.
2. Heart Note буюу зүрхэн үнэр нь дээд үнэрээс хойш 30-40 минут үнэртдэг бол
3. Base Note буюу суурь үнэр: хувцас, арьсанд шингэж үлддэг үнэр.

Харин үнэрээ тогтоон барих чадвараар нь 4 ангилан авч үздэг.
1. Extra зэрэглэл /Parfum/. 50% болон түүнээс дээш анхилуун үнэрт бодис агуулсан, 3-4 хоног үнэрээ барьдаг.
2. А зэрэглэл /Eau De Parfum/. Өдөр тутмын буюу 1 5-30%
3. В зэрэглэл /Eau De Toilette/. Нийтийн хэрэглээ буюу 10%
4. С зэрэглэл /Eau De Cologne/ Эрүүл ахуйн хэрэглээ буюу 1,2-8%

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
egshig(103.26.193.14) 2025 оны 03 сарын 13

tnx ystoi heregtei medeelel baina

1  |  0
Top