Фитнессийн өрөөтэй усан спортын төвтэй болно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 31

Хотын удирдлагууд Улаанбаатар хотод зургаан газарт усан спорт сургалтын төв барихаар болжээ. Ажлын явцтай өчигдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг танилцсан юм. Дүүргүүдэд баригдаж буй дээрх төвүүдээс Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн хойно барьсан төвийн ажил үндсэндээ дуусч, мэргэжлийн комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Дээвэр дээрээ сагсан бөмбөгийн талбай бүхий, усан спортын төв нь дотроо фитнессийн өрөөнүүдтэй аж. Энэхүү төв нь 1,3 тэрбум төгрөгийн өртөөгөөр “Намуун дэвжих” ХХК-ийн гүйцэтгэлээр барьжээ. Монгол Улсад анх удаа барилгын дээврийг сагсан бөмбөгийн талбай болгон ашиглаж буй нь энэ юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top