Биеийн хэлбэрийг зөв тодорхойлохын тулд усны хувцас өмсөж толины өмнө хөл нүцгэн зогсоод толинд туссан дүрсийг сайтар ажигла. Биеийн тарган туранхайг үл харгалзан аль хэсэг өргөн том харагдаж буйг юуны өмнө тогтооно. Хувцасны загвар зохион бүтээгчид хүний биеийг үндсэн дөрвөн янзын хэлбэрт хувааж үздэг. Үүнд:
1. Доош харсан гурвалжин буюу атлетик хэлбэрийн бие, V хэлбэрийн бие. /Өргөн мөртэй болон том хөх, булчинлаг гартай, нарийн тааз, шувтан бөгстэй байна./
V галбирын биетэй хүмүүс нь нэгэнт өргөн мөртэй учраас мөрөндөө хатуулгатай юм уу мөрөн дээрээ янз бүрийн илүү чимэглэлтэй эсвэл мөрдөстэй хувцас өмсөх нь маш зохимжгүй байдаг.Харин цээжин биендээ нягт, нарийн нэхээстэй материалтай энгэрийн ухлаадас нь зуйван урт хэлбэртэй, ханцуйны ухлаадас нь гүн, сул, чөлөөтэй ханцуйтай хувцас өмсвөл зохино. Бас өргөн ханхар цээжинд реглан мөртэй хувцас өмсөхөд уян зөөлөн харагддаг тал бий. Мөн нарийн тааз, шувтан бөгсийг өргөн шулуун мөртэйгээ тэнцвэртэй харагдуулахын тулд хуниастай, дэрьэгэр хормойтой платье, юбка эсвэл юбканы захаар жижиг хуниас, чимэглэлтэй байвал зохино. Имй хэлбэрийн биетэй хүнхээ багатай болон цулгуй материалыг өнгийг нь тааруулан хэрэглэх нь зохимжтой.
2. Дээш харсан гурвалжин хэлбэрийн бие буюу А хэлбэрийн бие. /Махлаг гуя, бөгстэй буюу өргөн таазтай, шувтан мөртэй болон хавчиг цээжтэй байна./
Ийм хэлбэрийн биед энгийн шулуун загвартай хувцас зохимжтой. Гол анхаарах зүйл нь мөртэй хувцас өмсөж өргөн ташаагаа шувтан мөртэйгээ тэнцвэртэй харагдуулах нь чухал. Гэвч биеийн өндөр, намыг тооцох хэрэгтэй. Хэрэв намхан нуруутай бол том дугуй мөр сонголгүй шулуун мөр хэрэглэнэ. Өргөн ташаатай учраас нарийнхан богинохон, биеэ барьсан юбка, платье, бэлхүүсээр залгаастай хувцас, бариу өмд зохимжгүй. Харин урдаа буюу ардаа хуниастай доогуураа сул чөлөөтэй юм уу бие бариагүй, бас нэг их сул өргөн хийцтэй биш бүсэлхийгээрээ чөлөөтэй өмд юбка зохино.
3. Тэгш өнцөгт буюу шулуун хэлбэрийн бие. Н хэлбэрийн бие. /Мөр ба таазны өргөн нь адил хэмжээтэй, бэлхүүс нарийн биш байна./
Ийм хэлбэрийн биетэй хүмүүс бүсэлхийгээрээ харийн биш байдаг тул мөр ба тааз хэсгээр аль болох өргөн харагдуулахуйц, өөрөөр хэлбэл бэлхүүсээ тодруулахад анхаарвал зохино. Бүсэлхийгээр үл ялиг бариу жакет,платье өмсөнө. Өндөр нуруутай, цээж, хөлний харьцаа тохирсон бол жакет нь гуя хүрсэн юбка нь танхимнаас дээш урттай буюу богиновтор байх нь зохимжтой.
4. Элсэн цаг хэлбэрийн бие буюу Х хэлбэрийн бие. /Хөх ба таазны тойргийн хэмжээ нь адил, харин бэлхүүсний тойрог нь ойролцоогоор 20-25 см-ээр бага байна./
Цэцгэн болон вандуй хээтэй нимгэн хөнгөн торгомсог материал сонговол судалтай, дөрвөлжин хээтэй, зузаан материалаас илүү зохимжтой харагдана. Бүсэлхийгээр нарийн гоолиг давуу талаа илтгэсэн бариудуу, эсвэл шулуун загварын хувцас нь зохино. Мөр ташаа нь тэнцүү хэмжээтэй учраас нурууны өндөр, нам% биеийн харьцаандаа зохицууулж чадвал ямар ч загварын хувцас таарна.

Сэтгэгдэл ( 0 )