МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд барималч, керамикч Ж.Цолмонхүү уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлтээ маргааш хийх гэж байна.
Ж.Цолмонхүү Дүрслэх урлагийн дунд, дээд сургуулийг чимэглэх зураач, барималч мэргэжлээр төгсчээ. Тэрээр 2003 онд Улаанбаатар хотод бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Олон улсын хамтарсан үзэсгэлэнд “Морьтон”, ”Сав”, ”Ногоон чоно” бүтээлүүдээр оролцож, оны шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнд “Эх хатан”, “Домог” бүтээлүүд нь шалгарчээ. Мөн 2004 онд Хүрээ дөрвөн уулын оргилд эзэн савдгуудыг боржин чулуугаар 90x100см хэмжээтэй хийж залан, “Намар” үзэсгэлэнд “Үлэг эх” баримал нь тавигдсан аж. 2005 онд Япон улсад зохиогдсон уран сайхны керамикийн фестивальд амжилттай оролцож 2006 онд “ЮНЕСКО”–гийн Азийн гар урлалын чанарын батламжит бүтээлийн шагналыг хүртэж байжээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )