Гамбир пиццаны амтанд дарагдав

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

Энэ удаагийн Facebook сонгуулиар “Аль нь илүү амттай вэ?” гэсэн асуулгын дор гамбир, пицца хоёрыг өрсөлдүүллээ. Гамбирыг хүүхэд насандаа идэж үзээгүй хүн ховор гэхэд буруудахгүй. Гар доорх материалаар хамгийн хурдан шуурхай хийж болдог бөгөөд хамгийн амттай бин юм. Гэвч фэйсбүүкчид гамбир биш пиццаг илүүд үзжээ. Тэдний саналаар пицца 89 хувийн санал авч харин гамбир 11 хувийн саналаар пиццаны амтанд дарагдлаа.

Монголын анхны “Facebook” сонгуулийг “Монгол Freezone” Facebook Page, Zindaa.mn сайтын дэд сайт Freezone.zindaa.mn хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэнд сонгуульд оролцохдоо www.facebook.com/MongolFreezone хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.

Координатор: Zizo

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чав(103.26.194.103) 2025 оны 03 сарын 13

Гамбирыг магтах ёстой юу? пиццаг магтах уу? Хоёулаа адилхан гамбир боловч ”ГАМБИР” нь МОНГОЛЫНХ юм даа.

1  |  0
Top