Соёлын аж үйлдвэрийн төслийг танилцуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 31

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос Соёлын аж үйлдвэрийн төслийг боловсруулж дуусаад танилцуулахад бэлэн болжээ. Танилцуулгыг маргааш 15.00 цагт ҮШХ-ны хурлын зааланд хийх юм байна. Хэрэв соёлын аж үйлдвэрийг байгуулбал дэлхийд гайхагддаг Монголын цор ганц уламжлалт зан заншлаа хэвээр авч үлдэн, хөгжүүлэх хамгийн том түлхэц болох учиртай гэнэ.

Тухайлбал, аялал жуулчлал, соёл, амралт, урлаг, шоу үйлчилгээ, тоглоомны үйлдвэрлэл, музей бүхий бизнесийн дагуул цогцолборуудыг байгуулах ажээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top