Facebook сонгууль үргэлжилж байна. Монголын анхны Facebook сонгуулиар олны танил хүмүүсийг өрсөлдүүлэхээс гадна дэлхийд алдартай бүтээгдэхүүнүүдийг ч мөн өрсөлдүүлж байгаа. Энэ удаагийн сонгуулиар “Дуртай ундаа чинь аль вэ?” гэсэн асуултанд Кока кола, Пэпси ундаануудыг өрсөлдүүллээ. Энэхүү өрсөлдөөнд фэйсбүүкчдийн дуртай ундаагаар Пэпси 80 хувийн саналаар шалгарч Кока кола брэндийг бут цохилоо. Кока кола дэлхийн хамгийн алдартай ундаа бөгөөд сая сая хүмүүс дуртай байдаг. Гэвч олон жилийн түүхтэй амны цангаа тайлагч шидэт ундаа хэрэглэгчдээ энэ удаад Пэпсид алдсан бололтой.
Монголын анхны “Facebook” сонгуулийг “Монгол Freezone” Facebook Page, Zindaa.mn сайтын дэд сайт Freezone.zindaa.mn хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэнд сонгуульд оролцохдоо www.facebook.com/MongolFreezone хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.
Координатор: Zizo

Сэтгэгдэл ( 0 )