Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

12.00 цагт MN мэдээллийн төвд амьд хөгжмийн “Play time” наадмын талаарх мэдээлэл хийнэ.

 09.00 цаг Төрийн ордны “А” танхимд Ардчилсан намын бүрэг хуралдана.

11.00 цагт Чуулганы нэгдсэн хуралдаантай.

15.00 цагт Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос санаачлан “Соёлын аж үйлдвэр” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулсан билээ. Энэхүү төслийг танилцуулах арга хэмжээ ҮХШХорооны хурлын зааланд болно.

16.00 цагт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд барималч, керамикч Ж.Цолмонхүүгийн уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлтээ хийнэ.

10.00 цагт Олон улсын хос хэлний ”Шинэ эрин” дунд сургууль дээр есдүгээр сарын 1-нээс хэрэгжих кембрижийн шинэ хөтөлбөрийг сайд Ё.Отгонбаяр багш нарт танилцуулна.

14.00 цагт Төрийн ордонд Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа-аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Amb.Benedicto Yujuico тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлтэй уулзана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top