Ж.Цолмонхүү уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Өнөөдөр Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 16.00 цагт  МУЭ-ийн нэрэмжит шагналт уран барималч, керамикч Ж.Цолмонхүү уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэнэ.  

Тэрээр монголоос гадна Орос, Болгар, Хятад, Унгар, Герман, Япон зэрэг улсад болсон үзэсгэлэнгүүд, олон улсын хэмжээний уран сайхны керамикийн фестиваль, триенналь, симпозиумд  амжилттай оролцож байжээ.

Ж.Цолмонхүү нь дүрслэх урлагийн нэгэн томоохон төрөл болох керамикийн урлагийг хөгжүүлэхэд өв уламжлалаасаа байнга суралцан ямагт шинийг санаачилж, Монгол ардын гар урлалыг орчин үед дэвшүүлэн хөгжүүлэх талаар дорвитой бүтээл хийхийг эрмэлздэг ажээ.

Түүний уран бүтээлийн намтар, амжилтаас дурдвал:

1991 онд  МУЭ-ийн Хорооны нэрэмжит шагналт уран бүтээлч

2003 онд Улаанбаатар хотод бие даасан үзэсгэлэнгээ дэлгэн, олон улсын хамтарсан үзэсгэлэнд “Морьтон”, ”Сав”, ”Ногоон чоно” бүтээлүүдээр оролцож байсан. Мөн оны шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнд “Эх хатан”, “Домог” бүтээлүүд нь шалгарч байв.

2004 онд Хүрээ дөрвөн уулын оргилд эзэн савдгуудыг боржин чулуугаар 90x100см хэмжээтэй хийж залсан. Намар үзэсгэлэнд “Үлэг эх” баримал нь тавигдсан.

2005 онд Япон улсад зохиогдсон уран сайхны керамикийн фестивальд амжилттай оролцсон.

2006 онд “ЮНЕСКО” –гийн Азийн гар урлалын чанарын батламжит бүтээлийн шагналыг хүртсэн. Бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж, 2008 онд “Хөх тал” бүтээлээрээ шилдэг бүтээлийн шагнал хүртэж байжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top