Сүүлийн үед иргэд золгүй байдлаар амиа алдах тохиолдол их гарч байгаа тул анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав. Тухайлбал, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 29-р хороонд оршин суух 28 настай эмэгтэй Б долоон давхрын тагтан дээрээс унаж амиа алджээ.
Мөн Баянхонгор аймгийн иргэн 21 настай эрэгтэй Ч нь мориндоо өшиглүүлэн гэмтжээ. Түүнийг ГССҮТ-д яаралтай хүргэсэн боловч гэмтлээ даалгүй нас барсан байна.
Түүнчлэн Завхан аймагт “Хьюндай” маркийн машин онхолдож 52 настай эрэгтэй Э нас барсан бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газар УБ хотын харьяат 30 настай эрэгтэй А цахилгаан мотор засч байгаад цахилгаанд цохиулан нас баржээ. Дээрх хэргүүдийг харьяа аймаг, дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )