“Дэлхийн мисс-2012” тэмцээн БНХАУ-ын Ордос хотноо зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Miss Mongolia-2012 тэмцээний гранпри шагналт үндэсний ялагч Х.Баярмаа тун амжилттай оролцож байна. Дэлхийн өнцөг булан бүрийн 100 гаруй орны гоо бүсгүйчүүдийн дунд Топ моделийн тэмцээн буюу шилдэг загвар өмсөгч миссийн шалгаруулалт болж 2-р шатны 47 гоо бүсгүйд Х.Баярмаа шалгарлаа. Уг шалгаруулалтын эцсийн шат ирэх сарын 12-нд болох ба тус шалгаруулалтаас шалгарсан гоо бүсгүй шилдэг 15-д багтана. Үүнээс гадна мисс Х.Баярмаа авьяаслаг миссийн шалгаруулалтад оролцож, шилдэг 24-ийн тоонд багтаад байгаа бөгөөд хэрэв энэ шалгаруулалтад түрүүлбэл мөн шилдэг 15-д үлдэх аж. Мисс Х.Баярмаад амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )