Дуучин Ц.Мөнхсоёлын “Арга билиг” цомог дэлгэцийн бүтээл болно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Нийтийн дууны ертөнцөд “Аав ээж хоёр минь” “Нууцхан чамдаа” дуунуудаараа хүч түрэн гарч ирсэн дуучин бол  Мөнхсоёл билээ. Хэдийгээр  хуульч, эрхзүйч мэргэжилтэй ч дуучин болж дууны урлагт хүчээ сорьж яваа авьяаслаг бүсгүй. Тэрээр шинэ  клипний зураг авалтандаа орохын хажуугаар "Арга билиг" цомгоо өлгийдөж авах гээд энэ зуныг тун завгүй өнгөрүүлж яваа сурагтай. Тус цомогт дан ятгын эгшгээр дуулсан 10 шинэ уран бүтээл багтжээ. Цаашид Ц.Мөнхсоёл цомгоо дэлгэцийн бүтээл болгохоор төлөвлөөд байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top