Үс гэдэг нялх хүүхэд шиг байнгын арчилгаа анхаарал шаарддаж байдаг. Таны арьс олон төрлийн аминдэм, эрдэс бодис “нэхдэг" шиг үс ч гэсэн ялгаагүй. Харин таны үс унаад байна уу? Энэ нь өвчин үү? гэдгийг багахан мэдээллээр хүргэе.
Үс унах нь жирийн үзэгдэл мэт боловч ердийнхөөс их хэмжээгээр унах нь эрүүл мэндтэй холбоотой юм. Хүний толгойн үс туг тугаараа халцарч унах нь тухайн хэсгийн хуйх өвчилсөн байна гэсэн үг. Харин үс ихээр унаж байвал биеийн эрүүл мэнд муудаж буйн илрэл юм. Хүний биед эрдэс давс, витамин дутагдах, цус багадах нь үс унах гол шалтгаан нь болдог байна. Мөн “үлд” гэх мэт арьсны өвчнөөс болж үс туг тугаараа унадаг. Үсээ ургуулахын тулд хуйхандаа витамин В1- тэй иллэг хийлгээрэй. Эсвэл В1 витаминаар тариулж болно. Мөн хуйхандаа байнга иллэг хийж цочроох хэрэгтэй.
Үсэндээ анхаарал тавьдаг танд зөвлөхөд:
Үсний сайн найз сам
Сам гэдэг хүний биед, тэр тусмаа тархи толгойд маш чухал үүрэгтэй, ашиггтай зүйл. Үсээ өдөр бүр хэдэн минутын турш самнахад жинхэнэ дасгал болдог байна. Сам нь үсэнд тогтсон тоос, шороог арилгаад зогсохгүй хуйхан дахь цусны эргэлтийг сайжруулж, үсэнд тэжээл өгөн, ургалтыг нь зохицуулдаг ач тустай эд юм. Үсийг эхлээд дагзнаас дух руугаа, дараа нь урдаас хойш нь сойзон самаар самнаж өгөх хэрэгтэй. Ингэж самнавал ядаргаа тайлагдаж, толгойн өвдөлт намждаг байна.
Самаа сонгохдоо үснийхээ өтгөн, шингэн, тослог, хуурай болон ашиглах зорилгоосоо хамаарч сонголтоо хийнэ. Хэрвээ үс тань хугарамтгай, үзүүр нь салаалсан бол сойзон сам бус энгийн самаар самнаарай. Харин тослог үстэй бол сойзон сам тохиромжгүй. Зэрлэг гахайн үс, мод зэрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн сам илүү ашиггтай. Ийм сам арьсанд зөөлөн иллэг хийхээс гадна үсэнд цахилгаанжилт үүсгэж, гэмтээдэггүй байна. Шүдийг нь резинэнд суулгасан сам зөөлөн байх бөгөөд шүдний үзүүрийг нь тэгшилж, хурц биш болгож өгсөн байх ёстой. Сойзон самны бөөрөнхий үзүүртэй шүд нь иллэг хийхэд сайн байдаг. Гэмтэлтэй үсэнд металлаар хийгдсэн, хурц шүдтэй сам тохиромжгүй. Үс тань хатуу байх тусам хатуу сам сонгох хэрэгтэй. Харин шингэн, зөөлөн үсэнд хатуу биш, модон сам тохирно. Хуванцар самыг хааяа л хэрэглэх хэрэгтэй. Ийм сам цахилгаанжилт үүсгэж, үс унагахаас гадна амархан бохирдож, өөртөө тоос хуримтлуулдаг талтай. Тиймээс хуванцар самыг ойр ойрхон угаах буюу гурван сард нэг удаа солих шаардлагатай.

Сэтгэгдэл ( 2 )
ингэж суухаар шинжилгээ өгөөч, өөрийгөө оношлоод л суухийн
Vc halzralt owchin bishvv tolgoi bainga shahuu owddog hort hawdariin shinj temdeg bishvv hariu ogooch