Азийн хүүхдийн урлагийн наадам хоёр дахь удаагаа зохиогдоно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухааны соёлын байгууллага ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойгоо тохиолдуулан Зүүн Азийн хүүхдийн урлагийн наадмыг энэ сарын 21-26-нд зохион байгуулах гэж байна.

Тус наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд оролцох авьяастнуудыг ч тодруулжээ. Азийн соёлын төрөл зүйлийг хамгаалан хөгжүүлэхэд хүүхэд залуучуудыг оролцуулах, энхтайвныг тогтоох, хөгжүүлэх зорилготой уг наадам манайд хоёр дахь удаагаа зохиогдох гэж байгаа юм. БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад зохиогдож байсан тус наадмын хүрээнд авьяаслаг хүүхэд залуус урлагийн бүхий л төрлөөр үзэгч олныг баясгаж, шилдгүүдээ шалгаруулах аж.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top