Амараа сайн жүжигчин мөн үү

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 03

Бүх урлагийн дотроос хамгийн хүчтэй нь кино урлаг. Сүүлийн жилүүдэд кино урлаг хүчээ авч залуу, чадварлаг жүжигчид олноор түрэн гарч байна. Монголын анхны Facebook сонгууль кино урлагт аль хэдийнэ байр сууриа олсон чадварлаг жүжигчин болох Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг нарыг “Хэн нь сайн жүжигчин бэ?” асуулгын дор өрсөлдүүллээ. Энэхүү асуулгад фэйсбүүкчид Амарааг 73 хувийн саналаар сайн жүжигчин хэмээн дүгнэжээ. Жүжигчин Амараа “Намайг Амараа гэдэг” хэмээн өөрийгөө чадварлаг рекламдаж эхэлснээр сүүлийн үед дэлгэцийн урлагт хүч түрж хэвлэл, сэтгүүлийн нүүрийг өнгөлөх болсон. Тэрээр “Боолын гэрээ”, "Цасан охин", “Бодлын хулгайч” зэрэг кинонд чадварлаг тоглосон чамгүй амжилтаараа кино урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Харин жүжигчин Эбиг чадварлаг жүжигчнийх нь хувиар мэдэхгүй хүн ховор. Оюутан ахуй цагаасаа тайз дэлгэцийн бүтээлд хүч үзэж, олонд хүлээн зөвшөөрөгдсөн түүнийг фэйсбүүкчид тийм ч сайшаасангүй бололтой 27 хувийн санал өгчээ. Жүжигчид дундаасаа хамгийн царайлаг, сайхан залууд тооцогддог ч Амарааг жүжиглэлтээр арай л гүйцсэнгүй.

Монголын анхны “Facebook” сонгуулийг “Монгол Freezone” Facebook Page, Zindaa.mn сайтын дэд сайт Freezone.zindaa.mn хамтран зохион байгуулж байгаа билээ. Та бүхэнд сонгуульд оролцохдоо www.facebook.com/MongolFreezone хаягаар орж санал өгөх бөгөөд үр дүнг zindaa.mn сайтаас харах боломжтой.

Координатор: zizo

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top