Залуу судлаачдын форум болно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

Өнөөдөр Монгол-Япон төвийн хурлын танхимд  залуу судлаачдын анхдугаар форум болно. Уг форум нь “Шинэ зууныг угтсан Япон, Монгол” сэдэвтэй бөгөөд Монголын түүх, соёл судлалын нийгэмлэг, Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс зохион байгуулж байгаа аж. Форумд манай улсаас 10 залуу судлаач оролцож байгаагаас гадна Япон, Хятад, Өвөр Монголын судлаачид, БНСУ-ын 8 залуу судлаач оролцож илтгэл тавих ажээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top