Олон улсын эстрад дууны тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

«Соёны нурууны дуу хөгжим-2012» олон улсын эстрад дууны тэмцээн  энэ  сарын 10-12 өдрүүдэд Бүгд Найрамдах Тыва улсад болно. Уг тэмцээнд Оросын 13 бүс нутаг, Хятад, Түрк, Украйн, Казахстан, Монгол, Халимаг, Башкортостан, Саха-Якут, Уулын Шори зэрэг улсын залуу уран бүтээлч, дуучид оролцох аж. Залуу уран бүтээлчид орчин цагийн эстрадын дууг угсаатны өнгө аястай хослуулсан байх учиртай.
Тэмцээний Гран-при шагнал гурван мянган доллар хүртэхээс гадна бүх шагналд мөнгөн шагнал, өргөмжлөл, оролцогчдад бэлэг дурсгалын зүйл гардуулах ажээ.

Х.Заяа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top