“Мөнх хөх тэнгэр мину” тоглолт ирэх сард болно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

Үзэгчдийг удаан хүлээлгэсэн нэгэн гайхалтай тоглолтын тов зарлагджээ. Энэ бол “Ах, дүү гурав” буюу “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-гийн С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан анхны тоглолт юм. Тэд ирэх сард “Мөнх хөх тэнгэр мину” тоглолтоо хийхээр товложээ. Энэхүү тоглолт зургаадугаар сард болох байсан ч хойшлогдсон билээ. Учир нь хичээлийн шинэ жил эхэлж оюутан, залуус цуглахаар буюу есөн сард хийхээр болсноо мэдэгджээ. Тоглолтонд “Мөнх тэнгэр мину” хамтарсан цомогтоо орсон уран бүтээлээсээ гадна өөрсдийн шилдэг гэсэн дуунуудаа эгшиглүүлэх аж. Түүнчлэн тоглолт нь үндэсний хэв маяг, Монгол омогшил гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх юм байна. Тоглолтын найруулагчаар Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top