Улсын бүртгэлийн ерөнхий газраас цахим үнэмлэх олгох талаар мэдээлэл өглөө. Тэд цахим үнэмлэхийг энэ сарын 1-нээс буюу өчигдрөөс эхлэн олгож эхэлжээ.
Ингэснээр аравдугаар сард болохоор товлогдсон орон нутгийн сонгуулиас өмнө иргэдийн үнэмлэх шинэчлэх ажил дуусч, иргэд цахим үнэмлэхтэй болох юм. УИХ-ын сонгуулиас өмнө иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн болон шинээр авах, лавлагаатай иргэдэд цахим үнэмлэх олгохоор шийдвэрлэсний дагуу 29 мянган үнэмлэхийг олгожээ.
Одоогийн байдлаар Говь-Алтай, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, өмнөговь, Завхан, Ховд, Увс, Дорнод гэсэн арван аймгийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэчихээд Сүхбаатар аймгийн иргэдийн үнэмлэхийг хэвлэж байгаа гэнэ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )