“Эрдэнэс тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг иргэдэд тараах шийдвэр гарч, бэлэн мөнгөөр болон хувьцаа хэлбэрийн алийг нь авах талаар иргэдээс хүсэлт хүээн авсан. Энэхүү ажил өчигдрөөр дуусаж, эх орны хишиг, хувиа бэлнээр авсан болон авах 10 мянган иргэн үүнийгээ хувьцаа болгохоор хүсэлт гаргаж бүртгүүлсэн тухай Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газраас мэдээллээ. Одоогоор зарим сум, хорооны мэдээлэл ирээгүй байгаа учраас дээрх тоо бага зэрэг нэмэгдэх аж.
Мөн одоогийн байдлаар 770 орчим мянган иргэн бүртгүүлээгүй талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн хэллээ. Дээрх иргэдийн дансанд хувьцааг шууд байршуулах юм байна. Харин бэлнээр авах хүсэлт гаргаад, үүнийгээ хувьцаа болгон өөрчлөх хүсэлтэй иргэдийг дахин бүртгүүлэх талаар эцсийн шийдвэр гараагүй байгаа гэлээ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )