Хилчдийн амьдралыг “Босго тотго” киноноос тольдоорой

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

МҮОНТВ-ийн бас нэгэн шинэ олон ангит кино үзэгчдийн хүртээл болохоор дуншиж эхэллээ. “Тусгай салаа”, “Өдөр өдрийн нар” зэрэг олон ангит киногоороо үзэгчдийн талархлыг хүлээгээд буй тус телевиз энэ удаад МУ-ын хил хамгаалах байгууллагын үүсэл хөгжил, үе үеийн хилчдийн түүхэнд гүйцэтгэсэн гавьяаг нийтэд сурталчлах зорилгоор "Босго тотго" киног хийж байна. Тус киноны зураг авалтыг 6-р сард эхэлсэн бөгөөд 60 ангитай хийхээр төлөвлөжээ. Киноны зохиолыг төрийн шагналт МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч н.Норов бичсэн бөгөөд найруулагчаар нь МҮОНТВ-ийн найруулагч н.Энхтүвшин ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top