Үнэт чулуу анагаах увидастай

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

Үнэт чулууг зөвхөн гоёл чимэглэлийн түүхий эд болгодог төдийгүй, анагаах ухаанд өргөнөөр ашиглаж байна. Эрт дээр үеэс чулуу болон уулын чулуулгийг эмчилгээний байж болох чанараар нь ялгаж ангилдаг байжээ.

Олон зууны турш бараг улс бүрт чулууны хамгаалах чанар болон бие махбодид эергээр нөлөөлдөг тухай ам дамжуулан ярьсаар ирсэн байдаг. Гэхдээ хөгжил дэвшил нэг газраа зогсдоггүй, өнөө үед ч тэр ам дамжсан ярианы дийлэнх нь няцаагдаж, шигшигдэж үлдсэн нь домог ярианд тооцогдож байна. Үүний сацуу зарим үнэт чулуу болон эрдэс орчин үеийн анагаах ухааны хэрэглээнд орж, тэдгээрээр багаж хэрэгсэл болон эмийн бэлдмэл хийх болжээ.

Алмааз
Алмааз нь нэгдүгээр зэрэглэлийн үнэт чулуу юм. Энэ чулуу маш хатуу бөгөөд дулаан сайн нэвтрүүлдгээрээ бусад чулуунаас ялгаатай. Анагаах ухаанд хэвлийн хөндийн шинжилгээний багажид алмаазыг ашигладаг. Чулууг боловсруулах явцад гарсан үйрмэгийг өнгөлгөөнд ашигладаг байна. Алмаазан иртэй хутгыг маш нарийн мэс заслуудад, тухайлбал, мэдрэлийн мэс засалд ашигладаг. Алмаазын зассан хувилбар болох бриллиант нь шинэ бүтээл болох галбир засагч тусгай дотуур хувцасны бүрэлдэхүүнд ордог байна.

Бриллиантан нунтаг, төмөр, эрдсийн нөлөөгөөр хүний эд эс хүчилтөрөгчөөр дүүрч, цусны эргэлт сайжирч, судасны хана бэхжин, бага таазны эрхтнүүдийн ажиллагаа хэвийн болдог аж. Бас нэг чухал үр нөлөө нь алмааз үрэвслээс урьдчилан сэргийлдэг байна.

Индранил
Индранил нь хөх эсвэл цэнхэр өнгөтэй байдаг бөгөөд лазерийн эмчилгээнд ашигладаг чулуу юм. Саяхан хийсэн судалгаанаас үзвэл, зассан индранилыг хэрэглэвэл хавдрын эсрэг эмчилгээний үр дүн дээшилдэг байна. Яс бэхжүүлэх зарим эмийн бүтцэд индранил ордог аж. Шүдний олон эмнэлгийн үйлчилгээний жагсаалтад хиймэл индранилаар хийсэн, шүдний гажиг засагч суулгах үйлчилгээ орсон байдаг.

Бадмаараг
Энэ үнэт чулууны нэр латин хэлний улаан гэсэн үгнээс үүсчээ. Тийм л өнгөөр хүмүүсийн дийлэнх нь төсөөлдөг. Гэхдээ өнгө нь уг чулуунд хромын орц хэр байгаагаас шалтгаалж харилцан адилгүй байдаг. Улаан ягаанаас эхлээд час улаан, бүр чернилэн ягаан өнгөтэй болж хувирах нь бий. Бадмаараг чулуу бат бэх чанараараа алмаазны дараа орно.

Тиймээс түүнийг зөвхөн үнэт эдлэл үйлдвэрлэгчид төдийгүй анагаах ухааны салбарын мэргэжилтнүүд ч өндрөөр үнэлдэг байна. Мэс засалд ашигладаг бадмаараг лазер нь тасралтгүй эсвэл нэгэн хэвийн дэглэмээр ажилладаг. Ийм лазер эд эсийг хүчтэй халаадаг учир эд эрхтнийг зүсэх болон ширгээх үйлчлэл үзүүлдэг. Тийм техникийг арьсны гажиг арилгах, үс авах болон шивээс арилгах зэрэг гоо заслын үйлчилгээнд ашигладаг байна.

Сувд
Орчин үеийн анагаах ухаанд байгалийн болон таримал сувдыг ашиглаж байна. Сувдыг нунтаглаж ашигладаг. Сувдны нунтаг нь эмийн үйлдвэрийн хэрэгцээнд кальцийн үнэтэй эх сурвалж болдог. Гоо сайхны бүтээгдэхүүнээс нүүрний тос болон оо энгэсгийн орцод сувдыг нэмж хийдэг. Үүний сацуу яс сийрэгжих, шүд цоорох, пародонтоз буюу буйл шамарч, шүд сулрах үед хэрэглэдэг хэд хэдэн эмийн бүрэлдэхүүнд ордог байна.

Хув
Хуваас хувын хүчил буюу ДЗ аминдэм гаргаж авдаг. Хувын хүчил нь сэтгэл гутрал болон үрэвсэлд үр нөлөөтэй бөгөөд бөөр, гэдэсний ажиллагааг сайжруулдаг байна. Хувын хүчил орсон бэлдмэл нь вирусын эсрэг үйлчилгээтэй байдаг. Тэрчлэн эсийн амьсгалын идэвхжлийг дээшлүүлж, дархлааг бэхжүулэн, янз бүрийн хордлогоос жишээ нь архины хордлогоос урьдчилан сэргийлдэг.

Турмалин
Энэ эрдсийг бичил электроникт ч, анагаах ухааны багажид ч амжилттай хэрэглэж байна. Байгаль дээр турмалин нь ногоон, хөх ягаан, бас хөх болон шар өнгөтэй байдаг. Цахилгаан туйл үүсгэдэг учир сөрөг ионуудын синтез хийхэд турмалиныг ашигла.

 

Эх сурвалж: Asubi.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэт чулуу (202.126.89.220) 2025 оны 03 сарын 13

Харах байдал хэлбэр хэмжээ нэршил олборлол

6  |  4
Байхгүй(202.55.188.91) 2025 оны 03 сарын 13

Гоё юм аа энэ зураг нь үнэн гоё юм аа

5  |  5
Гоё зурагнууд бн(66.181.180.94) 2025 оны 03 сарын 13

Энэ зурагнуудыг яаж олж авдаг байна аа таалагдаж байна шүү

9  |  2
Top