Монголын болон Солонгосын урлагийн зөвлөл хамтран “Цаг хугацаа ба орон зай”, “Нүүдлийн урлан-2012” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Тус хөтөлбөр нь Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болон орон нутгийн урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад чиглэгдэж байгаа аж. Эхний ээлжинд тус хөтөлбөрийг Улаанбаатарт энэ сарын 24-30 хооронд, Хөвсгөл аймагт 17-23-ны хооронд хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрт уран бүтээлчид бөөгийн толиноос ойсон гэрэл буюу “Тусгал” сэдвийн хүрээнд дүрслэх урлаг, орчин үеийн урлаг буюу инстоляци, перформенс, медиа урлаг, бүжиг гэсэн төрлүүдээр уран бүтээлээ толилуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )