Дуучин Сараа АНУ-д аялан тоглолт хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 03

Зууны манлай дуучин поп хатагтай Б.Сарантуяа ирэх есдүгээр сарын 28-наас эхлэн АНУ-ын дөрвөн хотод аялан тоглолт хийхээр төлөвлөжээ. Тэрээр тус тоглолтоо АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудын холбоо болон Азийн холбооны урилгаар нутаг нэгтнүүддээ толилуулах болсон юм. Тоглолтыг мэргэжлийн театрт мэргэжлийн өндөр түвшинд хүргэх ба түүний тоглолтод "Шар айраг" хамтлагийн гитарчин дуучин Ж.Буянтогтох болон өөрийн шавь улсын филормоний дуучин Л.Насанбуян нар ая дуугаа хүргэх юм байна. Сонирхуулахад, поп хатагтай энэ зун Европын орнуудад аялан тоглолтоо хийж “Хайрын бурхан”, “Би жаргалтай”, “Санаж байна уу” гэх мэт хит дуунуудаа дуулжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пүүжээ ******д аймагаас(202.131.238.114) 2025 оны 03 сарын 13

сараа эгчдээамжилт хүсье

1  |  0
Пүүжээ ******д аймагаас(202.131.238.114) 2025 оны 03 сарын 13

сараа эгчдээамжилт хүсье

1  |  0
Top