БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь болон мэргэжлийн хяналт, Усны газрын байцаагчид Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулдаг хайрганы карьеруудад гэнэтийн шалгалт хийжээ.
Нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 50 аж ахуйн нэгжүүдээс 34 нь байнгын үйл ажиллагаа явуулдаг юм байна. Шалгалтаар Солонгосын 49 хувь, Монголын 51 хувийн хөрөнгө оруулалттай “Ихэр гурван цохио” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ. Мөн байгаль экологийн үнэлгээ хийлгээгүй 10 байгууллага, энэ оны төлөвлөгөө гаргаагүй таван компанийн үйл ажиллагааг хаахаар болсон юм.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )