“A Sound”-ийн “Зуун наст” тоглолт энэ сард болно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 03

"Release" цомгоороо Монголын рок поп ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг авчирч, залуусыг байлдан дагуулж чадсан хамтлаг бол A Sound билээ. Саяхан “Keane”, “Coldplay” хамтлагуудын дуугаар cover тоглолт хийсэн тэд фэнүүддээ зориулсан бие даасан “Зуун наст” тоглолтынхоо бэлтгэл ажилд ороод байна. Тус тоглолт энэ сарын 25-нд “UB Palace”—ийн задгай талбайд болох бөгөөд тэдний хамгийн шилдэг уран бүтээлүүд эгшиглэх аж. Тасалбарын хувьд 5000, 10000 харин тусгай суудал нь 100 мянган төгрөгийн үнэтэй. Дашрамд дуулгахад “Зуун наст” цомогт “Your cast your spell” дуу нь радио телевизийн чартын шилдэг дуугаар долоо хоног бүр тодорч байгаа ба тэд тоглолтоо гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа хүргэхээр төлөвлөж байгаа сурагтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top