Улсын дуурь бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа "Монгол урлагийн гайхамшиг" тоглолт тавигдаж байна. Тус тоглолтонд 150 гаруй уран бүтээлч оролцож морин хуур, хөөмий, уртын дуу, ардын дуу, уран нугаралт, ардын бүжиг, багт дуу зэрэг ардын урлагийн гайхамшгийг үзэгчдэд мэдрүүлж байгаа аж. Харин өнөөдөр, маргаашийн хөтөлбөрт Монгол ардын уртын дуу "Эртний сайхан", "Сэтгэлд шингэсэн говь", "Намтай сан", морин хуурын гоцлол, ятгын концерт, "Сэрсэн говь", "Чингис хааны магтаал", уран нугараач Цэцэглэнгийн "Сэтгэмж" үзүүлбэрүүд багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )