Сэлбийн хос гүүрний ажил 15 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 03

"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж буй Сэлбийн хос гүүрний ажлын явц 15 хувьтай байна. Гүүрний нэг урсгалын өргөн долоон метр байсныг 11 метр болгон өргөтгөж байгаа юм. Өнөөдрөөс эхлэн дам нурууны цутгалтыг хийж эхэлсэн бөгөөд суурийн котлованыг ухаж, ул бетоны ажлыг хийж байгаа. Мөн захын тулгуурын хүчитгэл хийж, дам нурууны 40 каркасыг бэлэн болгожээ. Урд гүүрийн засварын ажил ирэх есдүгээр сарын 7-нд дуусна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top