Олон улсын математикийн олимпиадаас хоёр хүрэл медальтай ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 03

Болгарын Благоевград хот дахь Америкийн их сургуульд 7-р сарын 25-наас энэ сарын 1-ний өдрүүдэд Олон улсын оюутны математикийн XIX олимпиад болж өндөрлөлөө. Энэхүү олимпиадад 47 улсын 316 оюутан оролцож оюун ухаан, авьяас чадвараа уралдуулан өрсөлджээ. Манай улсаас МУИС-ийн онолын математикийн ангийн гуравдугаар курсын оюутан Б.Ганбат 32 оноо, дөрөвдүгээр курсын оюутан Б.Еркехулан 26 оноо авч тус тус хүрэл медаль хүртэж амжилттай оролцоод ирлээ.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top