“Portrait of Morinkhuur” цомог тун удахгүй худалдаанд гарна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 03

Соёлын тэргүүний ажилтан, морин хуурч Н.Жигжиддорж өнгөрсөн намраас эхлүүлээд байсан цомгийн ажлаа дуусгажээ. “Portrait of Morinkhuur” гэх нэртэй тус цомогт С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Н.Жанцанноров, З.Хангал, Жон Уильямс, Эннио Морицион, Астор Пиазолла, Вилла Лобос нарын хөгжмийн зохиолч нарын бүтээлүүдийг морин хуурын чуулгатай гоцлон хөгжимдсөн түүний шинэ бүтээлүүд багтжээ.

Тэрээр уг цомгоороо орчин цагийн морин хуурын хөгжлийг харуулахыг зорьж байгаа бөгөөд “Colour music records”-р хийлгэжээ.

Дашрамд сонирхуулахад, Н.Жигжиддорж нь Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, Л.Мөрдоржийн нэрэмжит үндсэний хөгжимчдийн улсын 2-р уралдаанд тэргүүн байрын шагналтай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top