“Хайртай бол эргэж хараарай”, “Миний нууц хүү”, “Их ид шидтэн” зэрэг драмын жүжиг болон “Ээжийн дайсан” хэмээх киногоороо үзэгчдийн талархлыг хүлээгээд буй “Мөрөөдлийн театр”-ынхан дахин шинэ тоглолтоороо үзэгчдэдээ бэлэг барихаар зэхээд байна.
Тэд энэ сарын 25-аас эхлэн уламжлал ёсоор Тусгаар тогтнолын ордонд тоглолтоо тавих аж. Энэ удаад тэд драм биш хошин урлагт хүчээ үзэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )