Өнөөдөр амьд хөгжим сонирхогчдын зуны цэнгүүн болох “Play time-2012” наадам Гачуурт дахь “Монгол шилтгээн” цогцолборт эхэлнэ. Наадамд Монголын рок, альтернатив, индипендэнт, металл чиглэлээр шалгарсан 55 хамтлаг оролцохоос гадна анх удаагаа оролцож байгаа хамтлагууд ч мөн рок хөгжмийн хэмнэлийг мэдрүүлэх аж. Энэхүү наадамд зориулж майхны хотхон буюу Play time camp, Боргио шар айрагны хотхон байгуулж, халуун хоолоор үйлчлэх “Play time” зах ажиллана. Түүнчлэн жижиг тайз зассан бөгөөд сайн дурын уран бүтээлчид дуулах боломжтой юм. Зохион байгуулагчдын зүгээс амьд хөгжим сонирхохоор ирсэн залуусын аюулгүй байдлыг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн албан хаагчид, мэргэжлийн эмчийн баг хоёр өдрийн турш ажиллах юм байна. Харин наадмын тасалбарын үнэ энэ жил өөрчлөгдсөн бөгөөд хоёр өдрийн 20 мянган төгрөг болжээ. Мөн багц тасалбар нь 5 хүний 85 мянга, 10 хүний багц тасалбар 100 мянган төгрөг юм байна.

Сэтгэгдэл ( 0 )