Ойн хортон шавьжийг устгах ажил дуусчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 04

Жил жилийн намар самар жимс түүх цагаар Ойн хөнөөлт хортон шавьжтай тэмцэх ажлыг ойн газраас зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийн хувьд Ойн хөнөөлт хортон шавьжтай тэмцэх ажлыг 150 мянган га талбайд явуулахаар төлөвлөжээ. Энэ нь өмнөх жилийг бодвол хоёр дахин бага талбайг хамарч байгаа аж.  Учир нь хөнөөлт шавьжийн тархалт болоод голомт нь нэлээд хумигдсан гэнэ. Шавьж хөнөөх бодисын хувьд шавьжныхаа ерөнхий биологийн онцлогоос хамаарч цацдаг бөгөөд гол төлөв гурван нэр төрлийн бэлдмэл бодис хэрэглэдэг. Үүнд тиахлорпидын хоёр хувь, мөн 0.5 хувийн бодисын уусмал, энтонодоксин гэсэн Монгол улсад үйлдвэрлэсэн бактерийн эсрэг бэлдмэл, имамактин бинзот зэрэг бэлдмэлийг хэрэглэж байгаа. Хэмжээний хувьд бактерийн бэлдмэл 15 тонн, нөгөө хоёр нь тус бүр 12 тонн. 150 мянган га талбайд цацахаар төлөвлөсний 84-85 мянган га талбайд хийжээ. Үлдсэн газарт нь химийн болон бактерийн бодис ашигладаггүй технологийг хэрэглэх юм байна. Уг ажлыг зуны гурван сар хийж гүйцэтгэдэг. Энэ жилийн хувьд 5-6-р сард ихэнх ажлууд хийгдэж ерөнхийдөө дууссан байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top