Хайлаастын уулзвараас Долоон буудал хүртэлх замыг хаажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

    Өчигдөр 23.00 цагаас эхлэн Чингэлтэйн өргөн чөлөө буюу Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх 1.9 км авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа. Уг замыг энэ сарын 16-ныг хүртэл хааж, автозамын доорх цахилгааны шугам сүлжээ болон борооны ус зайлуулах хоолой тавих ажлыг гүйцэтгэх аж. Энэхүү ажлыг “Эко тогтоол” ХХК хийхээр гэрээ байгуулан ажиллах болсныг  Нийслэлийн авто замын газраас мэдээлэв. Иймд хөдөлгөөнд оролцохдоо тус замыг сонгохгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top