Тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн төсвийн төсөлд тусгах, хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Шуудангийн салбарын хөгжлийг гадаадын орнуудын жишигт хүргэх, тэдэнтэй өрсөлдөхүйц болгох, өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах үйлчилгээ, соёл бий болгоход мэдээллийн технологийн ололт, амжилтуудыг үр ашигтай, түргэн шуурхай нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгаа учир хөтөлбөрийг боловсруулсан байна. хөтөлбөрийн хүрээнд айл өрхийг шуудангийн хайрцгаар хангахаас гадна алслагдсан аймаг, орон нутагт шууданг шуурхай хүргэх үүднээс шуудангийн салбаруудад автомашин, мотоцикль худалдан авах, мэдээллийн технологид суурилсан үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх, бүсийн төвд ялган боловсруулах цэг, салбар байгуулах юм. Хөтөлбөрийг шуудангаар үйлчлэгч байгууллагууд өмчийн хэлбэр харгалзалгүй хэрэгжүүлэх боломжтой бөгөөд шуудангийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалт зарлан хариуцуулах боломжтой гэж үзэж байна. Мөн шаардлагатай тохиолдолд тэдгээрийг гадаад, дотоодын хөнгөлөлттэй зээл, хандивлагч орнуудын тусламж, харилцаа х олбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас санхүүжүүлэх боломжтой гэж Засгийн газлар тооцоолжээ. 2020 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрийн дүнд манай улсад бие даасан, тогтсон сүлжээ бий болж, шуудангийн сүлжээгээр дамжих солилцоо өсөн, үйлчилгээний хамрах хүрээ сайжирч, шуудан х үргэлтийн хугацаа богиносч давтамж нэмэгдэх, шуудангийн үйлчилгээний хүртээмж дээшлэх, өрх бүрт хүрч үйлчилснээр хэрэглэгчдийн шууданд итгэх итгэл өсөн, электрон болон захиалгат худалдаа, ачаа тээвэр зэрэг хүссэн үйлчилгээгээ авах боломж бүрдэнэ. Улаанбаатар хотын 274 мянган өрхийн 100 мянга нь орон сууцанд, үлдсэн нь гэр хороололд амьдардаг. Эдгээрийн 15 мянга нь л шуудангийн хайрцагтай бөгөөд 60 хувь нь сонин, хэвлэлээ хайрцгаараа дамжуулан авдаг гэсэн судалгаа гарчээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )