Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 31

 

 Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд аливаа ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний хэрэгцээнд түшиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор 1995 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг баталж, уг хуулиар ХБИргдэд үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээ, тэдэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн талаар хуульчилсан. Түүнчлэн 2008 онд  ХБИргэдийн эрхийн тухай конвенцийг УИХ-аас соёрхон баталсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ бусдын адил эдэлж нийгмийн харилцаанд орох боломжийг бүрдүүлсэн томоохон баримт бичиг болсон юм. Хэдийгээр өнөөдөр ХБИ-ий эрхийг хангах талаар цөөнгүй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн тусламж дэмжлэг авах, эрүүл мэнддээ анхаарах боломж нь хомс байгаа юм.  Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ.  

 Хэрвээ энэхүү хууль батлагдвал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг авахад хөнгөлөлт үзүүлэх, протез авахад нь туслах, суралцаха таатай орчинг бүрдүүлэх, тэднийг нийгэмшүүлэхэд ихээхэн анхаарсан байна. Мөнхөгжлийн бэрхшээлтэй хүүхэд жирийн хүүдүүдтэй хамт суралцаж байгаа тохиолдолд тэдний сурлагыг үнэлэхдээ хоёр өөр журмаар дүгнэх ажээ. Энэ мэтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг бүрэн дэмжихийг хууль санаачлагч, УИХ-ын гишүүн  С.Оюун анхаарсан байна. Харин хуулийн нэг заалт жилийн дараанаас хэрэгжих юм. Тодруулбал хичээл зааж байгаа жирийн хүүхдүүдийн суралцдаг сургуулийн багшид олгох урамшуулал бүхий заалт юм.

Улмаар энэ асуудлаар зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураасан юм. Сана хурааж дууссаны дараагаар уг хуулийн төслийг эцсийн  хэлэлцүүлэгт шилжүүлэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top